2021 оны 01-р сарын 18, Даваа гариг
Хэвлэх

Мэндчилгээ

Мэндчилгээ

Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй эрин үед манай байгууллагын цахим хуудсаар морилон саатаж байгаа /цахим ертөнцийн/ хэрэглэгч, уншигч Танд баярлалаа.

 Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хотынхоо хөдөлмөрч ард түмнийхээ ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг хангахын төлөө итгэл, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хөдөлмөрч хамт олныхоо чин сэтгэлийн мэндийг уламжилья.

Төв Чандмань дулааны эрчим хүчний газар нь Зуунмод хотынхоо хэмжээнд дулаан хангамж, цэвэр ус хангамж, ариутгах татуурга, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг 42 төсөвт байгууллага, 137 аж ахуй нэгж, 1980 айл өрхөд мэргэжлийн түвшинд үйлчилгээг үзүүлж үүргээ нэр төртэй биелүүлэн,өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн төлөө итгэл сэтгэл нэгтэйгээр хөдөлмөрлөж байна.

Манай цахим хуудас нь цаг хугацаа, орон зайг товчлон та бүхнийг бидэнтэй холбох гүүр болно гэдэгт итгэлтэй байна.

Монголын хөдөлмөрч ард түмэн та бүхний мэлмий тунгалаг, өлмий бат оршин, өрнүүн их ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

Төв Чандмань-ДЭХГ-ын гүйцэтгэх захирал Ц.Жамбалсүрэн