2021 оны 01-р сарын 18, Даваа гариг
Хэвлэх

Бүтэц, зохион байгуулалт

ТӨВ ЧАНДМАНЬ ДЭХГАЗРЫН БҮТЭЦ, ОРОН ТОО

Манай байгууллага нь 6 албатай үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

 

УС СУВАГ, ОРОН СУУЦНЫ АЛБА

Ариутгах татуургын 35,2 км урт шугам сүлжээ 400 гаруй бохир усны хяналтын худгаар дамжуулан хоногт 1200-1400м3 бохир ус татан зайлуулах үйлчлгээ үзүүлж байна.

Ус Суваг Орон Сууцны Алба нь  цэвэр усны хэсэг, орон сууцны хэсэг, ариутгах татуургын гэсэн 3 хэсэгт зохион байгуулагдаж хоногт 1300-1600м3 цэвэр ус гүний 5 худгаас олборлож 2 өргөх станц, 1 дамжуулах станц, 250м3 , 2000м3 багтаамжтай нөөц 2 усан сан 42,5 км урт цэвэр усны шугам сүлжээ, 528 худгаар дамжуулан Зуунмод хотын 50 гаруй орон сууц, гэр  хороололд ус түгээдэг 15 усан сангаас 15000 хүн амыг жилдээ 550 мянга гаруй тонн усаар хөдөлмөрчдөд үйлчилж цэвэр усаар хангаж байна. Бохир усыг татан зайлуулах цэвэрлэх байгууламжийг 2011 онд ашиглалтанд оруулснаар бохир усыг 96% хүртэл цэвэршүүлэн байгаль орчинд сөрөг нөлөөгүй хаягдал усыг зайлуулж байна.

Цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарт дүгнэлт гарган стандартын дагуу бохир усыг цэвэршүүлэхийн тулд хими, физик, гидробиологийн шинжилгээг стандартын дагуу гүйцэтгэн бохир усны цэвэрлэгээний түвшинг 94-96% цэвэршүүлэн ф 400 мм-ийн 8 км урт шугамаар Бор үзүүрийн хоёр картаар дамжуулан байгальд хаяж байна. Энэ усыг газар тариалан, Хөдөө аж ахуйд ашиглах бүрэн боломжтой.

Цэвэрлэх байгууламжийн бохир усны цэвэрлэгээний түвшинг өөрийн лабораторид биологийн хэрэгцээт хүчилтөрөгч, умбуур бодис, тунгалагшилт, хлор, шүлт, РН мэт бодисуудын шинжилгээг физик химийн аргаар шинжлэн стандартын шаардлага хангах хэмжээнд хүртэл цэвэрлэгдэж байгаа эсэхэд хяналт тавьж байна.

 

 

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛБА

Манай алба халаалтын 8 хэсэгт халаалтын зуух нь Албаны дарга 1, механик 9, дулааны горимын инженер 1, слесарь 32, машинист 119 нийт 162 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж 21 км дулааны шугам сүлжээ, 520 дулааны худгаар дамжуулан 437 барилга обьектыг дулаанаар хангаж, 38 төсөвт байгууллага, 118 аж ахуйн нэгж, 1915 айл өрхийг халаалт, хэрэглээний халуун усаар хангахаар жилдээ 86487 гкал/цаг дулаан үйлдвэрлэж байна. Мөн газрын гүний дулааныг ашиглан дулаан үйлдвэрлэх технологийг нэвтрүүлж эхэлсэн. Газрын гүний дулааныг ашиглан дулаан үйлдвэрлэх технологийг 4-р сургууль, Ирээдүй цэцэрлэгүүдэд нэвтрүүлж эхэлсэн. Энэ нь зардал хэмнэх, түлш хэрэглэхгүй байгаль орчин бохирдуулахгүй сайн талтай юм.

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА

Тус алба нь байгууллагын хөрөнгө санхүүгийн чадвахийг дээшлүүлэх, хөрөнгийн хадгалалт хамгаалалт түүний зарцуулалтанд хяналт тавихад гол үүргээ чиглүүлдэг. Манай байгууллага жилдээ 3047,8- 3168,9 сая төгрөгийн орлого зарлагын гүйлгээг НББ-ийн хууль болон НББ-ийн Олон Улсын Стандартын дагуу бүртгэн ажиллаж байна.

БОРЛУУЛАЛТ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Тус алба нь Зуунмод хотын 177 аж ахуйн нэгжид дулаан хангамж, 1960 айл өрхөд дулаан хангамж, цэвэр ус, сувагжуулалт, 918 айл өрхөд Сууц Өмчлөгчдийн Холбооны үйлчилгээний  борлуулалтын үйл ажиллагааг 7 ажилтантай гүйцэтгэж байна.

ДИСПЕТЧЕРИЙН АЛБА

Энэ алба нь ерөнхий инженерийн шууд удирдлагаар 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж зохицуулахын зэрэгцээ хэрэглэгчдийн санал гомдол, үйлдвэрлэлийн ажлын доголдол, дутагдлыг цаг алдалгүй барагдуулах үүргээ нэр төртэй хэрэгжүүлж байна. 

ДОТООД АЖИЛ СУРГАЛТЫН АЛБА

Хүний нөөцийн удирдлага, дотоод үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, бүртгэн дүгнэх, дотоод журам хамтын гэрээний биелэлтийг хангуулах, ажиллагсадын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, аюулгүй ажиллагаа, ажиллах нөхцлийг сайжруулах байгууллагын соёлыг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Манай  байгууллагад 270 гаруй хүн үндсэн ажилтнаар  ажиллаж, өндөр настан 100 шахам хүн хамрагдаж байна.  Манай хамт олны дотор  Монгол Улсын гавъяат ажилчин 1, төр засгийн дээд шагнал одон медальтан 30 гаруй, системийн тэргүүний ажилтан 43, мэргэшсэн ня-бо 1, мэргэшсэн инженер 1, аймаг сумын хөдөлмөрийн аваргууд 40 шахам хүн ажиллаж байна.